card

АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ

Арьс шир боловсруулах үйлдвэрүүд нь арьс ширийг дэлхий даяар үнэлдэг байгалийн, ашигтай, үзэсгэлэнтэй арьсан эдлэл болгон хувиргадаг анхны боловсруулагчид юм. Харин арьс шир бол үнэхээр сэргээгдэх, тогтвортой нөөц билээ. Арьс шир боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг нь нарийн төвөгтэй үйл ажиллагаа бөгөөд олон шат дамжлага бүхий 5 хэсэгт хуваагддаг байна.

1. ИДЭЭЛГИЙН ӨМНӨХ ҮЕ ШАТ

Түүхий эдийг хүлээн авч ангилж, жинлэх - Арьс, шир нь хамгийн эхний чанарын хамгаалалт хийгдсэн байх хэрэгтэй ба энэ энгийн хамгаалалт нь давслах юм. Давслах нь уураг устгагч бичил организмыг үржихээс сэргийлдэг.  Түүхий эдийг хүлээн авч үйлдвэрлэл оруулахад тохирохыг ялгадаг ба шаардлага хангасан түүхий эдээ хэмжээгээр ангилан, жинлэж  дараагийн дамжлага руу шилжүүлнэ.

Дэвтээх - Барабанд ангилж, жинлэсэн арьс ширийг хийн дэвтээж дараагийн дамжлагад бэлтгэнэ.

Шохойдох - Арьс ширний үйлдвэрлэлийн технологийн хамгийн чухал үе бол шохойдлогын дамжлага бөгөөд үс, эпидермисийг арилгаж, арьсны уян хатан байдлыг хангах арьсыг зөөлрүүлж сайжруулах зорилготойгоор хийгддэг. 

Махлах - Шохойдсон арьсны илүүдэл махыг махлах машинаар тусламжтайгаар авна

Хуваах - Ширийг хавтгайгаар нь 2 хэсэг болгон хуваах. Ширний хуваагдсан дээд давхаргыг бүх төрлийн хамгийн сайн чанарын шир боловсруулан бүх төрлийн зориулалтаар ашиглагддаг. Харин ширний доод давхаргыг илэг болон бусад зориулалтаар боловсруулан ашигладаг.

Зураг
Зураг

2. АРЬС ШИРИЙГ ИДЭЭЛЭХ

Хүн төрөлхтөний хамгийн эртний соёл иргэншилд модны холтос, ургамлын хандыг төрөл бүрийн арьс шир боловсруулах идээлэх явцад ашигладаг байжээ. Орчин үеийн арьс ширний үйлдвэрлэгчид арьс шир идээлэхэд ихэвчлэн 3 валентин хром давсыг ашиглдаг бөгөөд энэ нь боловсруулалтын хугацааг богиносгодог. Арьсанд маш хурдан (24-48 цаг) нэвтэртч шингэдэг. Идээлгийн үр дүнд арьс нь цэнхэр өнгөтэй, зөөлөн, гөлгөр гадаргуутай болдог. Үүнийг вет блью гэж нэрлэнэ. Уламжлалт хром давснаас гадна ургамлын гаралтай болон синтан идээлэгч бодисуудыг, эсхүл хосолсон байдлаар мөн ашиглаж байна.

Түүхий арьс ширийг үснээс салгаж, бүтээгдэхүүн болгон хувиргах төрөл бүрийн давсны уусмал, дүүргэгч материалаар дүүргэгдсэн Том модон барабан бол арьс шир үйлдвэрлэгчийн хамгийн шилдэг тоног төхөөрөмж юм.

Идээлгэ хийгдсэн арьсыг “leather” болголоо гэж үздэг.

Арьс ширийг “leather” гэж нэрлэгдэх тогтвортой, ялзардаггүй материал болгон хувиргахад оролцдог нарийн төвөгтэй химийн бодис нь үнэхээр гайхамшигтай юм.

Зураг
Зураг

3. ДАХИН АНГИЛАЛТ, ХУСАХ, ЗАХЛАХ

Вет блю-нойтон цэнхэр арьснаас илүүдэл усыг шахаж, шинж чанар, гэмтлийн зэргээр нь дахин ангилна. Анилин ба нубук арьс нь хамгийн сайн чанарын арьсаар хийгддэг. Цаашид ямар зориулалтаар боловсруулалт хийх гэдгээс шалтгаан заавал ангилан ялгана.

Гутал, бүс, хувцас, бусад олон төрлийн арьсан эдлэл нь тодорхой зузаантай байхыг шаарддаг. Арьс ширний үйлдвэрүүд хусах машиныг ашиглаж, жигд зузаантай болгож, эцсийн хэрэглэгч ашиглахад тохирсон хэмжээнд хүртэл хусаж тэгшилнэ. Хусах машин нь минутанд 1500 хурдтай эргэлддэг цилиндртэй бөгөөд тохирсон зузаан хүртэл тэгшлэснээр дараагийн шат дамжлагын үед хэрэглэгдэх бодисыг нэвтрүүлэхэд туслана. Арьсны зузаан миллиметрээр хэмжигдэнэ.

Зураг

4. НЭМЭЛТ ИДЭЭЛГЭ, БУДАХ, ХАТААХ

Хусаж, өөлж, ангилж, жинлэсэн арьсыг нэмэлт идээлгийн ханд, дүүргэгч, будагч бодис болон төрөл бүрийн тос ашиглан дахин идээлж будна. Нэмэлт идээлгийн боловсруулалтын найрлага нь нэлээд төвөгтэй, зориулалтаасаа хамааран өөр байхаас гадна маш нарийн хяналтыг шаарддаг.

"Setting out" гэдэг нь арьсны гадаргууг гөлгөр болгох илүүдэл чийгийг шахах гэсэн нэр томъёо юм. Энэхүү тоног төхөөрөмжийг ашиглан арьсыг толийлгон тэгш гадаргуутай болгохоос гадна илүүдэл ус шахагдаг, арьсны чийг жаран хувь хүртэл буурдаг.  Ингэснээр нойтон- арьс боловсруулалтын бүх ажиллагаа дуусч дараагийн дамжлага руу шилжинэ.

Хатаах - Олон жилийн туршид арьс ширийг хатаах хэд хэдэн аргууд байдаг. Эдгээрээс бид арьс шир хатах хамгийн сайн тоног төхөөрөмж вакуум хатаагч систем болон бусад өлгөх, раман хатаалга зэрэг аргуудын хамт ашиглаж байна.

Вакуум хатаагч гэдэг нь хатаагчийн халсан ялтаст хавтан нь арьсны усны уурыг минутын дотор вакуумаар татаж сорж хатаах ба мөн арьсыг нягтруулж, бат бөх болгодог.

Зураг
Зураг

5. ФИНИШИГ

Энэ үе шат хүртэл арьсыг өөрийнх шинж чанарыг алдагдуулахгүйгээр уян хатан, жигд сайн материал болгох үе шатны ажил хийгдсэн байдаг.
Харин финишингийн шатанд бүтээгдэхүүний эдэлгээг уртасгах, гэмтэлийг засах, дарах, гялалзуулах, харагдах байдлыг нэмэгдүүлэх, барьцыг сайжруулах зорилгоор хамгаалалтын бүрхүүл хальсыг маш нимгэн үүсгэхээр бүрэх, шүршиж, хатаах, арьс зөөлөн уян хатан болгох зорилгоор зөөлрүүлэх, мөн индүүдэх, хэв гаргах зэрэг механик процесс үйл ажиллагаа багтдаг.

Хамгийн сүүлд бүтээгдэхүүний чанарыг шалган сортлох, хэмжих, баглах юм. Чанарын үнэлгээ хийхдээ температур, өнгө жигд байдал, зузаан, түүний гадаргуу дээр гарч буй аливаа согогийн цар хүрээ зэргийг харгалзан үздэг.  

Бэлэн болсон бүтээгдэхүүнийг хэмжиж, багласнаар хэрэглэгчийн гарт хүргэхэд бэлэн болно.