card

БИДНИЙ ТУХАЙ

Х.Бямбажав
1992 | 2004

КОМПАНИЙН ТУХАЙ

Манай компанийн буюу арьс шир боловсруулах үйлдвэрийн үндэс суурийг анх 1992 онд бидний аав үслэг эдлэлийн үйлдвэрийн анхны БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Х.Бямбажав эхлүүлсэн билээ. Тухайн үе нь Монгол улс төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үе байсан ба цоо шинээр үйлдвэрлэл эхлэхэд хүндрэл бэрхшээл байсан хэдий ч манай компани Яармаг хоршоо нэртэйгээр анх байгуулагдаж байлаа.

Анхны үйлдвэрлэлээ хурга, каракуль, тарвага болон ангийн арьс боловсруулах тоног төхөөрөмж, үслэг эдлэлийн болон шулуун оёдлын машин, 10 хүрэхгүй ажилчинтайгаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлүүлсэн.

Зураг

1992 онд цөөн тооны хурган шуба, тарваган шубыг үйлдвэрлэн дотоод зах зээлд , 1993 оноос оёдлын цехээ өргөжүүлэн 2000 он хүртэл жилд 2-50 мянган ширхэг тарвага, каракуль, булганы арьс боловсруулж, 50-1200 ширхэг үслэг эдлэл хувцас үйлдвэрлэн ОХУ-д экспортолж байв.

1995 оноос бодын арьс боловсруулах тоног төхөөрөмжийг шинээр суурилан, үйлдвэрлэийн хүчин чадлыг нэмснээр эцсийн бүтээгдэхүүн гутлын булигаар  үйлдвэрлэж эхлэв.

2000 ОН

2000 оноос “Яармаг” хоршоог “Яармаг” ХХК болгон өөрчлөн байгуулав. Тухайн ондоо шинээр үйлдвэрийн байрыг барьж дуусгав.

2003-2004 ОН

2003-2004 онуудад жил бүр хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн барилгыг шинээр барин өргөгтгөн, шинэ тоног төхөөрөмж худалдан авч суурилуулснаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг хоногт 4000 богын арьс, 500 бодын арьс боловсруулах түвшинд хүргэсэн.

2010 ОН

2010 оноос үйлдвэрлэлээ өргөжүүлэн хоногт 4500 богын арьс боловсруулан БНХАУ-ын зах зээлд борлуулж эхлэв.

2014 ОН

2014 оноос гадаад зах зээлээ тэлж хагас боловсруулсан хонь, ямаа, үхрийн арьс ширийг Европын зах зээлд Итали, Турк, Испани улс руу экспортолж эхэлсэн билээ.

2017 ОН

2017 оноос хуурай цехийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлээд байна.