Итали улсын Милан хотноо зохион байгуулагдсан арьс ширний салбарын  үзэсгэлэн

2018 оны 9-р сарын 25-наас 9-р сарын 27 ны өдрүүдэд Итали улсын Милан хотноо зохион байгуулагдсан арьс ширний салбарын томоохон үзэсгэлэн болох 95 дах удаагийн LINEAPELLE –д амжилттай оролцлоо. 

Lineapelle нь олон улсын бизнесийн үзэсгэлэнгийнхээ хувьд ч арьс ширний салбарт загварын болон тансаг үйлдвэрлэл рүү шилжин орох үүд хаалгыг нээх боломжийг олгох гэж 95 дахь үзэсгэлэнгийн зорилгоо тодорхойлсон байлаа. Намар/Өвлийн 2019/2020 үзэсгэлэн нь арьс шир, арьс ширэн эдлэлийн ирээдүйн трендийг тодорхойлох, олон улсын зах зээлийн хэлэлцүүлэг өрнүүүлэх, бизнесийн сүлжээ байгуулах үндсэн боломж бололцоог үзэсгэлэнд оролцогчдод олгохыг чухалчилсан харагдаж байлаа.   

Үзэсгэлэнгийн үеэр олон арга хэмжээ зохион байгуулагдсны нэг нь Lineapelle Innovation Square - Lineapelle Инновацийн талбайд 3-н өдрийн турш бүтээгдэхүүн, загварын чиг хандлага, шинжлэх ухаан, технологийн дэвшил, үйлдвэрлэлийн менежмент, сургалтанд хамгийн их түлхэцтэй шинжлэх ухаан, технологийн шинэлэг зүйлсийг хамруулсан арга хэмжээ байв.