Шанхайн олон улсын арьс ширний 2018

Шанхайн олон улсын арьс ширний 2018 оны ээлжит үзэсгэлэнд Манай компани анхны жилдээ үзэсгэлэн гаргагчаар амжилттай оролцлоо.

Шанхайн олон улсын арьс ширний үзэсгэлэнг Хятадын Арьсан үйлдвэрийн нийгэмлэг (CLIA), Ази Номхон далайн арьс ширний үзэсгэлэн худалдаа (APLF)–ны байгууллага хамтран жил бүр Бүх Хятадын Арьс ширний үзэсгэлэн (ACLE) нэртэйгээр зохион байгуулдаг. 2018 оны 8-р сарын энэхүү үзэсгэлэн 20 дахь удаагийн зохион байгуулагдсан нийт 92000 м.кв талбай бүхий арьс ширний, химийн бодис, арьс шир боловсруулах машин механизм, эд анги, дагалдах хэрэгслийг хамарсан 8 үзэсгэлэнгийн танхимтай байв. 

3 хоногийн хугацаанд үргэлжилсэн үзэсгэлэнг 22,300 гаруй зочин үзэж сонирхсон нь 2017 онтой харьцуулахад худалдан авагчдын тоо 3% -иар өсөж,  нийт зочдын тоо нэмэгдсэн нь зарим үзэсгэлэнд оролцогчдыг урамшуулж, гайхшруулж байв хэмээн зохион байгуулагчид дүгнэсэн байдаг.