Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ээлжит сургалт

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ээлжит сургалт болон ХУД-ын Цагдаагийн хэлтэстэй хамтран Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг 2019 оны 11-р сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн ЖДҮДТөвийн сургалтын танхимд амжиллттай зохион байгууллаа. Сургалтын хөтөлбөрийн дагуу Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн үндсэн ойлголт, Үйлдвэрлэлийн осол, аюулаас урьдчилан сэргийлэх үндсэн асуудлууд, Анхан шатны тусламж үзүүлэх асуудлаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн сургагч багш болон Замын хөдөлгөөний дүрэм, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ХУД-ын Замын цагдаагийн тасгийн хошууч Мягмарсүрэн нар компанийн ажилчдад бүтэн өдрийн турш хичээл заан үнэтэй мэдээлэл, зөвлөгөө өгч хамтран ажиллалаа.